Э.Даваанасан дэлхийгээс мөнгөн медаль хүртлээ

Сербийн Белград хотод болж буй Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр манай хоёр тамирчин финалдсан билээ. Эмэгтэйчүүдийн 72 кг-д Энх-Амарын Даваанасан өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын Амит Елортой тунасан. Харамсалтай нь, энэ барилдаанд 8:2-оор америк бүсгүй ялж, дэлхийн хошой аварга боллоо.

Эмэгтэйчүүдийн 72 кг-д медаль хүртсэн тамирчид:

Алт: Амит Елор (АНУ)

 Мөнгө: Энх-Амарын Даваанасан (Монгол)

Хүрэл: Мива Морикава (Япон )

Жамиля Бакбергенова (Казахстан )

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button