Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2023.10.9, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.9, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 07.02-18.17
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button