“…Сайдын баз” Б.Даваасүрэн гаалийг базаад л байж байг уу?!

“…Гаалийн байгууллага энэ жилийн татварын орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрсэн” талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ нь янз бүрийн л шалтгаантай биз. Гэхдээ ГЕГ-ын бүтэц, зохион байгуулалт хэр зэрэг амьдралтай өөрчлөгдсөн бэ гэдгийг анхаармаар юм байна лээ. Өмнө нь хоёр тусдаа байсан Хяналт шалгалтын газар, Бүрдүүлэлтийн газар хоёрыг нийлүүлээд “…Сайдын баз” Б.Даваасүрэнг даргаар нь тавьсан байгаа юм. Энэ газрын дарга нь “…Гаалийн болон хорио цээрийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын хууль тогтоомж, түүнтэй уялдуулан гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг эрсдэлд суурилан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг ГЕГ-ын даргын өмнө хариуцна” гэж байгаа юм. Ажил үүргийн хуваарилалт гэхээс хяналт шалгалт дагасан шударга ёсны асуудал энд яригдана. Яригдаад ч эхэлсэн байна. Б.Даваасүрэн бас “нөгөө тал”-аараа алдартай нөхөр юм. Шүүмжлэл их байна. Юу гэвэл, Гашуунсухайтын гаалийн дарга байсан. Нүүрсний хэрэг, өөр бусад багагүй асуудал дуулддаг. Тиймдээ ч Дархан руу нэг явж, Шуудан руу бас татагдаад, дараа нь “сайхан цаг” ирээд гаалиа баздаг ажилд очжээ. Шулуухан хэлэхэд, Б.Даваасүрэн бол яалт ч үгүй л ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хариуцдаг “Шүүр” ажиллагааны “обьект” байгаа юм. Ойрд “Шүүр” жаахан назгайрсан. Удахгүй, он солигдохын өмнөхөн ширүүхэн шүүрдэж эхлэх юм байна. Тэр болтол “…Сайдын баз” Б.Даваасүрэн гаалийг базаад л байж байг уу, эсвэл…?!

“Зууны мэдээ” сонин

Б.Дамдин-Очир

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button