Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2023.10.12, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.12, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 07.06-18.11
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button