Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2023.10.13, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 29

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.13, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 07.08-18.09
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button