Ногоон зээлээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр эрчим хүчний зардлаа 40-50 хувиар бууруулж чаджээ

 

Өрх болон аж ахуйн нэгжүүд эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжүүдийг ашигласнаар өөрсдийн эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үйлдвэрлэлийн чиглэлээс үл харгалзан тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, нүүрс хүчлийн хийг багасгахад нөлөө үзүүлэх төслүүдийг ХААН Банк ногоон зээлээр санхүүжүүлдэг билээ.  Тухайлбал, 20 болон түүнээс дээш хувиар эрчим хүчний хэмнэлт гаргах тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, цахилгаан автомашин зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах хэрэглээний болон бизнесийн ногоон зээлийг иргэн аж ахуйн нэгжүүд авах боломжтой.

Монголын үндэсний үйлдвэрлэгч “Витафит Инвест” ХХК-ийн органик өтгөрүүлсэн луувангийн шүүс үйлдвэрлэхэд зориулагдсан шинэ тоног төхөөрөмжийн “Монгол лууван” төслийг бид ногоон зээлээр санхүүжүүлээд байна. Энэхүү төсөл нь Монгол орны хөрсөнд тариалсан луувангаар импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хүргэх зорилготой юм. Тодруулбал, эх орны хөрсөнд тариалсан лууван болон төрөл бүрийн жимсээр үйлдвэрлэсэн сахаргүй ногооны нухаш учраас А, С, E, B аминдэм, K, Fe эрдэс бодисоор илүү баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж буй. "Витафит Инвест" ХХК нь чанарын менежментийн удирдлагын стандарт ISO 9001, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000, итгэмжлэгдсэн лаборатори ISO 17025 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлж баталгаажуулсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ ашигладаг байна. 

A

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button