Өнөөдөр нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна
Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 10-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 0…+5 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр. +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр. +11…+13 градус дулаан байна.