JENESYS-51 эссэ бичлэгийн уралдаан

Энэ жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд тус ЭСЯ, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгтэй хамтран “JENESYS-51 эссэ бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулж байна.

 Энэхүү уралдаанд шалгарсан хүмүүст “JENESYS 2023” хөтөлбөрт оролцох эрх олгох бөгөөд энэхүү эрхээр 2024 оны 3 дугаар сарын эхээр 1 долоо хоног орчим Японд айлчлан, Япон орны соёлтой танилцаж, айлд зочлон, олон байгууламжаар танилцах аялал хийх зэргээр Японы талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжтой болох юм.

Тус уралдааны шагналд нийт 51 эрх байгаагаас ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон Их, дээд сургуулийн оюутны бүлэг тус бүрт 20 эрх, Ахисан түвшний сургуулийн оюутны бүлэгт 11 эрхийг олгох юм.

 

1. Эссэ уралдааны ерөнхий  агуулга:

  1. Эссэг монгол хэлээр бичих бөгөөд 200-с дээш 500 хүртэлх үгтэй байх;
  2. Уралдаанд оролцогчийн өөрийн бичсэн олон нийтэд дэлгэж байгаагүй бүтээл байх;
  3. Доорх 5 сэдвээс аль нэгийг сонгон бичих;
  • ”Энэ жилийн миний хичээл зүтгэл”
  • “Японы тухай мэдэхийг хүссэн зүйл”
  • “Би ийм хүн болохыг хүсэж байна”
  • “Монголын ирээдүй”
  • “Дэлхийд оруулж чадах Монголын хувь нэмэр”
  1. Уралдааны болзол:

Уралдаанд оролцогч доорх бүх болзлыг хангасан байна.

  • Монгол Улсад бодитоор оршин суудаг, Монгол Улсын иргэншилтэй, Япон Улсын харьяат бус хүн.
  • ЕБС-ийн ахлах анги, Их дээд сургууль, Техник, мэргэжлийн сургууль, Ахисан түвшний сургуулийн оюутан, сурагч /2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 30 нас хүрээгүй/ байх.
  • Япон Улсад зорчиж байгаагүй байх.
  • “JENESYS” хөтөлбөрт оролцох шалгуурыг хангасан байх.
  • Эссэ зохиогчийн овог нэр, харьяа сургууль, дамжаа болон эссэ бүтээлийн тухай Японы ЭСЯ болон “Жугамо” нийгэмлэгийн мэдээллийн хэрэгслүүдэд ашиглахыг зөвшөөрөх.
  1. Эссэ хүлээн авах эцсийн хугацаа:

2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр /Ням/ 24:00 цаг дуустал

  1. Эссэг ирүүлэх аргачлал:

Энд шаардлагатай мэдээллийг бөглөнө. Уралдаанд 1 хүн 1 эссэ бичнэ.

  1. Сонгон шалгаруулалт:
  1. 1-р сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтын болзлыг хангаж буйг нягталсны үндсэн дээр тус ЭСЯ болон “Жугамо” нийгэмлэг шалгаруулалтыг явуулна.

  1. 2-р сонгон шалгаруулалт

1-р сонгон шалгаруулалтад тэнцсэн бүтээлийн оролцогчтой онлайн ярилцлага хийнэ.

  1. Уралдааны дүн:

 Уралдааны дүнг 12 дугаар сарын 4-ний өдөр /Даваа / Японы ЭСЯ-ны вэб сайтад байршуулна.

Та бүхэн өвөрмөц онцлогтой, баялаг агуулагтай бүтээлүүдийг ирүүлж, эссэ бичлэгийн уралдаандаа идэвхтэй оролцоно уу.

Эх сурвалж: Япон улсын элчин сайдын яам

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button