2023 оны хоёр дахь ЭЕШ 12 сарын 07-нд эхэлнэ

БШУЯ-наас энэ оны хоёр дахь ЭЕШ 12 сарын 07-нд эхлэхийг мэдээллээ.

-Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал-

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

Шалгуулагчдыг шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх, шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг сануулж, цагаасаа хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүйг анхаарууллаа.
 

Эх сурвалж: Боловсрол Шинжлэх Ухааны Яам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button