Нүүрсний сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас 221 буюу 80% нь ирж оролцсон байна

Нүүрсний нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр өндөрлөлөө.

Сонсгол даргалагч Б.Энхбаярын мэдээлснээр сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас 221 буюу 80.4 хувь нь ирж оролцсон байна.

Нүүрсний сонсголын эхний үе шатаар дараах сэдвийн хүрээнд нотлох баримт шинжлэн судалж танилцууллаа.

  1. "Тавантолгой ХК"-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа
  2. "Тавантолгой ХК"-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ
  3. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл
  4. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалт

Хоёр дахь шатны нээлттэй сонсголыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулна.

  1. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт борлуулалт экспортын үйл ажиллагаа
  2. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  3. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт
  4. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд
  5. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ

Мөн "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК хоёр компанийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг нэгтгэж танилцуулах юм байна.

Түр хороо Даваа гарагт хуралдаж хоёр дахь сонсголд оролцох гэрч нарыг танилцуулна гэв.
 

Эх сурвалж: zms.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button