Уул уурхайгаар хөлжигсдийг дахин бүү сонго

УИХ-д насаараа сууж баяжин Монголын толгой баячуудын нэг болсон хүн бол Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Сү.Батболд гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

МАН-аас он солигдохын өмнөхөн Төрийн ордонд зохион байгуулсан нүүрсний сонсголоор  Сү.Батболдыг уул уурхайгаар хөрөнгөжсөн болохыг баримтаар харуулав. Гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 5.2сая тонн нүүрс манай улсаас гарч одсон байдаг, үүний 1.2 сая тонныг нь Сү.Батболдын үеэл, авга дүү Цэрэнпүрэвийн Амгалан гэгч эмэгтэйн хамаарал бүхий 8 компани гаргасныг нүүрсний сонсголоор яригдав.

Мөн түүнийг Тавантолгойн ордоос салгаж ойлгох аргагүй. Сү.Батболд гэвэл Тавантолгой л гэж сонсогдоно. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж, 24 жил УИХ-д сууж байгаа түүний нэр Тавантолгойн “бөөрөнд” наалдаастай явдаг нь учиртай.

Сү.Батболд Тавантолгойн орд газрын багагүй хувийг 2000 онд өөрийн мэдлийн “Алтай холдинг”  компаниараа авсан байдаг.  Тухайлбал, 2007 онд Энержи ресурс  хэмээх консерциум байгуулан Тавантолгойн орд газарт эзэн суусан байсан нь араасаа иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийг ихээхэн дагуулсан. Энэ тэмцлийн улмаас  2008 онд Энержи ресурсаас Тавантолгойн орд газрыг С.Баярын Засгийн газар хураан авсан. Ингэхдээ Тавантолгойн орд газрын 96 хувийг улсад авч дөрвөн хувийг нь  Энержи ресурст үлдээсэн гэж мэдэгдсэн боловч харамсалтай нь, энэ нь Тавантолгойн үндсэн нөөцийн 20 хувь байсныг хэн ч анзаараагүй. Хамгийн ашиг орлоготой хэсгийг Энержи ресурст өгсөн гэм нүгэл нь С.Баяр, Сү.Батболд нарынх. Сү.Батболд ба Тавантолгойн хамаарал одоо ч хэвээрээ.

Тэрбээр 2015 онд Тавантолгойг Хятадын Чайна Шенхуа Энержи компанид 100 жилийн хугацаатай өгөх гэсэн хуйвалдааныг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нартай хамтран зохион байгуулсан ч УИХ-ын 40 гишүүн эсэргүүцснээр энэ асуудал намдаж байв.

Ийнхүү гурван сая монголчуудын хүртэх ёстой газрын баялгийг эрх мэдэл албан тушаал, давуу байдлаа ашиглан баруун, солгойгүй авч хагартлаа баяжсан Сү.Батболд мэтийн хүмүүсийг улс төрд дахин сонгохгүйгэр явууляа.
 
www.olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button