Улс төр,уул уурхайгаар хөлжсөн Сү.Батболдыг дахин сонгохгүй байяа

Зургадугаар сарын 28-ны Баасан гаригт УИХ-ын ес дэх сонгууль болно. Энэ удаагийн сонгууль нь холимог тогтолцоогоор буюу гишүүдийн 48-ыг намын жагсаалтаар, 78-ыг тойргоос иргэдийн саналаар сонгохоор хуульчилан нийт 126 гишүүн парламентад сонгохоороо онцлогтой.
Сонгуулийг холимог тогтолцоо нь нөгөөх л олон дахин сонгогдсон гишүүд намын жагсаалт нэрийн дор дахин УИХ-д суух үүд хаалга нээгдлээ гэсэн үг. Тэднээс ард нийт залхаж улс орныг уруудан доройтуулсны хариуцлагыг нэхэж буй. Учир нь өнөөдрийн завхрал,хуйвалдаан,хулгай дээрэм, хууль бус зүйлд хамгийн их холбогдогсод нь намаар дамжин албан тушаалд хүрэгсэд тэр дундаа олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүд гэдэгтэй маргах хүн гарахгүй.
Тэд сонгууль дөхөх цагаар тойргийнхоо сонгогчдод саймшрах аятай, хэдэн соёлын төв, сургууль, цэцэрлэг барьдаг. Энэ байдлыг халах цаг болсон байна. Төрд олон жил ажиллахдаа өөрсдийн хувийн бизнесээ цэцэглүүлж, төсвийн мөнгөөр туйлж байгаа нь даанч харамсалтай. Тэдний нэг бол Сү.Батболд.
Төр солигдож л байдаг, Сү.Батболд сууж л байдаг. Түүнийг МАН-ын нууц эзэн гэх яриа ч олны дунд бий. Бизнесийн салбараас улс төрд 2000 онд орж, тасралтгүй 24 жил төрд суусан ч, улсынхаа хөгжлийн төлөө хурууны үзүүрээ ч хөдөлгөөгүй нэгэн. Харин гишүүн болсноос хойш түүний эхлүүлсэн бизнес нь улсад толгой цохихоор тэргүүлж, оффшорт хөрөнгөө мартталаа баяжсан нь нэгэн. Түүний хөрөнгөжсөн түүх нь уул уурхай.
МАН-аас он солигдохын өмнөхөн Төрийн ордонд зохион байгуулсан нүүрсний сонсголоор Сү.Батболдыг уул уурхайгаар хөрөнгөжсөн болохыг нотлов. Гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 5.2сая тонн нүүрс манай улсаас гарч одсон байдаг, үүний 1.2 сая тонныг нь Сү.Батболдын үеэл, авга дүү Цэрэнпүрэвийн Амгалан гэгч эмэгтэйн хамаарал бүхий 8 компани гаргасныг нүүрсний сонсголоор баримттайгаар харуулав.
Мөн түүнийг Тавантолгойн ордоос салгаж ойлгох аргагүй. Тухайлбал, 2007 онд Энержи ресурс хэмээх консерциум байгуулан Тавантолгойн орд газарт эзэн суусан байсан нь араасаа иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийг ихээхэн дагуулсан. Энэ тэмцлийн улмаас 2008 онд Энержи ресурсаас Тавантолгойн орд газрыг С.Баярын Засгийн газар хураан авсан. Ингэхдээ Тавантолгойн орд газрын 96 хувийг улсад авч дөрвөн хувийг нь Энержи ресурст үлдээсэн гэж мэдэгдсэн боловч харамсалтай нь, энэ нь Тавантолгойн үндсэн нөөцийн 20 хувь, “өрөм” нь байсныг хэн ч анзаараагүй.
Олон жил Их хуралд суулаа гээд улс орон хөгжиж, ард түмэн амар жимэр суудаг бол Сү.Батболд мэтийн гишүүдийг ад үзэх хэрэг огтхон ч алга. Харамсалтай нь, улс төрд ужгирах тусам санаа нь явж, сэтгэл нь цадахгүй, улсаа тоносоор байх. Тиймээс улс төрд удаан суусан УИХ-ын гишүүдээс бүрэн мөсөн татгалзъя. Улиран сууж буй гишүүдийг уг нь иргэд, ард түмний үзэл санаанд нийцсэн, эрх чөлөөгөөрөө хамгаалуулсан, амьдрах орчноо сайжруулах хуулийн төсөл боловсруулж, улсаа хөгжүүлээд өгөөч гэж сонгосон баймаар. Харамсалтай нь, сүүлийн үед тэд үндсэн үүргээсээ ухарч, нийтийн эрх ашгийн төлөө бус, нэг хэсэг бүлэг хүмүүст л зориулсан хуудуутай, хуулийн төслүүд боловсруулж, ард түмнээ шахан хавчих боллоо.
www.olloo.mn