Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд гарсан гурван удаагийн хээрийн түймрийг бүрэн унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 80.400 га талбай өртсөн бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын 4 ханатай гэр, амбаар, малын хашаа өртөж шатсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хаврын хуурайшилтын өдрүүдэд үргэлжилж байгаа тул ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байх, мөн нийслэлийн иргэд гэр, орон сууцныхаа тог цахилгааны аюулгүй байдлыг хангаж, анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.