Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Албан ёсны айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.

Төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны 14:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл зарим гудамж, замын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгаарлалт хийхээр болжээ.

Иймд жолооч нарыг хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button