Монгол, Оросын хилийн таван боомтыг түр хаана

Монгол, ОХУ-ын хилийн  Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын таван боомт 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна.

Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.  Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүд тохиож байгаа тул ийнхүү боомтуудыг түр хаана.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button