ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаяр алга болсон тул эрэн хайж байна

Өмгөөлөгч Г.Батбаяр сураггүй алга болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагджээ.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Алга болсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна” гэж мэдээллээ.
Тэрбээр энэ сарын 21-нд гэрээсээ гарсан тухай албан бус мэдээлэл байна. Харсан, үзсэн, таарсан хүн байвал цагдаагийн байгууллагын 102, 70191000 дугаарт мэдээлэл өгөх боломжтой.