1-2-р ангийн сурагчдын зуны амралт 6-р сарын 1-нээс эхэлнэ

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ээлж хичээллэж байна. Гуравдугаар улирлын амралт долоо хоног үргэлжилж, хичээл дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн.
Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар энэ хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу хичээллэж буй юм.