Улс төрийн гурван нам УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ авч чадсангүй

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор 26 нам, хоёр эвсэл хүсэлтээ өгч байв. Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр/2024.04.30/ хуралдаж, нам, эвслүүдийн хүсэлтийг хэлэлцэж, гурван намын сонгуульд оролцох хүсэлтийг татгалзаж шийдвэрлэжээ.

Тус хорооноос мэдээлснээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их Эв Нам, Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монгол Шинэчлэлт Нам сонгуульд өрсөлдөх эрхээ авч чадаагүй байна. Их Эв Намын дарга З.Бат-Отгон бол Хөгжлийн Хөтөлбөр Намын дарга О.Заяа, Монгол Шинэчлэлт Намын дарга Н.Жамсран гэж Дээд шүүхэд бүртгэгджээ.

Ингэснээр 23 нам, хоёр эвслийг 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжлахаар шийдвэрлэжээ.

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
  3. Үндэсний эвсэл
  4. Иргэний зориг ногоон нам
  5. Ард түмний олонхийн засаглал нам
  6. Бүгд найрамдах нам
  7. ХҮН нам
  8. Монголын Либерал нам
  9. Монголын Либерал Ардчилсан нам
  10. Иргэний хөдөлгөөний нам
  11. Ардчилал шинэчлэлийн нам
  12. Гэр хороолол хөгжлийн нам
  13. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  14. Үнэн ба Зөв нам
  15. Ардчилсан нам
  16. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  17. Монгол Консерватив нам
  18. ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
  19. Монголын Социал Демократ Нам
  20. Монголын хүний төлөө нам
  21. Дэлхийн монголчууд нам
  22. Ард түмний хүч нам
  23. Эх Орон нам
  24. Монгол Ардын нам
  25. Эрх Чөлөөний Эвсэл нам сонгуульд өрсөлдөх эрхтэй болж байна.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button