“Магдалэний наманчилал” уран зургийг эх хувиар нь дэлгэлээ

 Бүгд Найрамдах Итали улсын сэргэн мандалтын үеийн төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караважжогийн “Магдалэний наманчилал” уран зургийг эх хувиар нь Монгол Улсад анх удаа олон нийтэд дэлгэлээ.

“Магдалэний наминчлал” уран зургийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс олны хүртээл болж буй юм.

Микеланжэло Меризи буюу Караважжо нэрээрээ илүү танигдсан, Италийн урлагийн түүхэнд нэр хүндтэй энэхүү бүтээлчийн үзэсгэлэнгээр дамжуулан монголчууд бүтээлийг нь илүү ойроос үзэж харах боломж олдож байна.

Тус музейн захирал, академич С.Чулуун соёл, урлагийн нэн эртний баялаг түүхтэй Бүгд Найрамдах Итали улсын сэргээн засварлалтын ололт амжилтыг тус бүтээлээр дамжуулан толилуулж, “Урлаг-Шинжлэх ухаан” хэмээх ойлголтыг цогцоор нь үзүүлэн таниулах жишиг ажил болж буйг тодотгов.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Музейн 100 жилийн түүхэнд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл Монгол Улсад гарч байгаа. Итали-Монголын соёл, шинжлэх ухаан, урлагийн хамтын ажиллагааны нэг толь болно гэж үзэж байна. Музейн барилга Чингис хааны алтан хөшөөг Италийн флоренцид хийснийг бид хүлээж аваад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Чингис хаан Үндэсний музей байгуулагдсанаас хойших хоёр жил гаруйн хугацаанд дэлхийн урлаг, соёлын томоохон төвүүдтэй хамтарч ажиллаж байна. Чингис хаан Үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн сонгодог бүтээлүүд, монголын гадаадад байгаа соёлын өвүүд монголд үзэсгэлэн гаргах бололцоотой, монголынхоо соёлын өвийг дэлхий дахинд түгээх, дэлхийн  соёлоос хүртэх боломж бүрдсэн” гэдгийг онцлов.

Энэхүү үзэсгэлэнд “Магдалэний наманчилал” уран зургийн бүтээлд хийсэн судалгаа, шинжилгээ, оношилгоо, гарсан үр дүнг нарийвчилсан ажлын зургуудыг дэлгэжээ.

Montsame

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button