Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбуу томилогджээ

Монголын Бурхны Шашинтны Төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн 2024 оны хаврын ээлжит хурал энэ сарын 3-нд болсон байна.

Зөвлөлийн хурлаар Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ.

Гавж хэмээх бурхны шашны эрдмийн хамгийн “том” цолыг 29 насандаа барьсан Д.Нямсамбуу багш 10 жил Хойд Энэтхэгийн  Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурчээ.

Гандантэгчэнлин хийдийн 30 дахь Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржийг 2023 оны арваннэгдүгээр сарын 18-нд ширээнд нь залсан билээ. Түүний Ажлын албаны дарга ийнхүү томилогджээ.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Иргэн
1 year ago

Монголын лам нар айл хэсэх дуртай. Нас барсан хүний алтан савыг нээхэд заавал нэг ба хэдэн ламыг гэртээ авчрах зан үйлийг хэлж өгдөг, жишээ нь гар салгах ёс, лүүжин тавиулах, 49 хоног дээр нь бас гэртээ лам авчрах гэх мэт. Айл хэсэх чинь хоцрогдсон, бүдүүлэг шүү дээ.

Back to top button