Улаанбаатарт 25 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +24…+29 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +21…+23 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

https://bn.gogo.mn/news-b3/760/270/bn.html

Post

https://web.facebook.com/v3.3/plugins/like.php?action=like&app_id=269289457116917&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df0c5ab37d10de171a%26domain%3Dgogo.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fgogo.mn%252Ff4d5d0fc9a3f12ca2%26relation%3Dparent.parent&container_width=0&href=https%3A%2F%2Fgogo.mn%2Fr%2Fno6ly&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&size=large&width=

Энэ мэдээ танд ямар санагдав?

Хөөрхөн

1

Ха ха ха

0

Буруу

0

Харин ээ

0

Харамсалтай

0

Гайхмаар

0

https://bn.gogo.mn/news-b2/300/300/bn.html
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button