Нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа судлаачдад шагнал, тэтгэлэг олгожээ

“Бодлогот баатар Б.Цэнд гүн” сангаас түүний нэрэмжит шагналыг өнөөдөр (2024.05.10) олголоо. Тодруулбал:

  • Монголын нууц товчоо /МНТ/-ны хэлний авиалбарын тогтолцоо, МНТ-ны монгол хэлийг галигласан хятад дүрс үсгийн судалгаа бүтээлээрээ МНТ судлал, түүнийг дэлхий дахинд таниулан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж доктор, профессор Л.Маналжав, ШУА-ийн түүх, угсаатны хүрээлэнгийн МНТ судлалын ахлах судлаач, доктор, дэд профессор А.Пунсаг нарт,
  • Тэтгэлгийг МНТ судлалын чуулган, МНТ судлалын ном зүй зэрэг бүтээлээр үнэтэй хувь нэмэр оруулсан үйлсийг өвлөн үргэлжлүүлж буй МНТ судлаач Пүрэвжавын охин Соёлмаа нарт олголоо.

“Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич  С.Чулуун “Бодлогот баатар Б.Цэнд гүн нь Монголын нууц товчоог Хятад үсгээс монгол хэлэнд хөрвүүлсэн анхны хүн. Түүний үр хүүхэд, ач, зээ санаачилж Цэнд гүн санг байгуулж,  2016 оноос хойш МНТ судлалд жинтэй хувь нэмэр оруулсан, хоёр жил тутам хоёр хүртэлх хүнд урамшуулал дэмжлэгийг олгодог. Одоогоор шагналыг 6 хүнд олгоод байгаа бөгөөд, мөнгөн урамшуулал дагалддаг.

МНТ судлал бол монгол судлалын тулгуур багана. Тийм учраас МНТ судлалд анхны шанг татсан Цэнд гүний үр удмынхан нийлж, шагналыг ОУ-ын  Монгол судлалын холбоотой анх зохион байгуулсаар ирсэн. МНТ-ны судалгаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Манай музей бол Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, МНТ, Монголын хаад, язгууртны түүхийг судлах гол газар гэдэг утгаараа энэхүү арга хэмжээг энэ жилээс хамтарч хийсэн” гэдгийг онцлов.

Эх сурвалж: Соёлын яам

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Иргэн
17 days ago

Монголчууд нууц товчоогоо хүртэл Хятадаас авч уншиж байж, Хятадуудыг хэнэггүйгээр муулдаг. Монголчууд аа, Оросыг, Хятадыг, казакуудыг ба эрлийзүүдийг хорлож, АНУ-аас шагнал хүртэх гээд буйг чинь мэднэ шүү. АНУ яахав 3 сая цэвэр цуст Монголыг Америкдаа тэжээж чадах байлгүй дээ.

Back to top button