Явган хүний зам хааж, гадна бохир усны шугам дээр барьж байсан барилгыг нурааж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж, зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныхан өгчээ. 

Үүний дагуу өчигдөр тус барилгыг буулгах ажлыг эхлүүлсэн талаар НЗДТГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлсэн байна. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Уг газрыг УИХ-ын гишүүн асан Л.Балдан-Очир эзэмшдэг. Барилгыг барихдаа эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааснаас гадна бохир усны ф700 мм голчтой төв магисртал шугам дээр барьж хамгаалалтын зурвасыг зөрчсөн” гэжээ. 

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Зочин
17 days ago

Сүхбаатар дүүргийн 5-р хороонд 6-р сургуулийн хүүхдүүд, ойролцоо байруудын оршин суугчдын нарыг халхалж тус 6-р сургуулийн эзэмшлийн газрыг оруулан сантехник, үерийн усны хамгаалалт бүхий инженерийн байгууламж дээр баригдаж буй ойр орчимдоо машин тавих газаргүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, бүүр зэргэлдээ байруудын СӨХ нь хогийн саваа байрлуулах газаргүй, Барилгын тухай хууль, бусад холблгдох дүрэм журмыг бүгдийг нь зөрчсөн Авзага трейд ХХК-ийн СБД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 4 давхар барилгыг нураах хэрэгтэй.

Back to top button