Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газар хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замын асфальт бетон хучилт хийн хөдөлгөөнийг нээжээ.

Тус авто замыг асфальт бетоноор хучин, хашлагыг өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулсан байна. 

Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулан, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийснийг мэдээллээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button