Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ. 

Шалгалтад нийт 155 албан хаагч,  иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан 114 албан хаагч, иргэний бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан комисс энэ  сарын 9-нд хуралдаж хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан  114 албан хаагч, иргэнээс 95 оролцогч шалгалт өгч байна. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт өнөөдөр сорилын шалгалтаар эхэлж,  тавдугаар сарын 14-нд ярилцлагын шалгалтаар үргэлжилнэ.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Иргэн
5 days ago

Төрийн албаны зөвлөлд ажилладаг төрийн албан хаагчид 2 машинтай, өмчилсөн шинэ орон сууцтай байдаг ба эдгээр ажилтнуудын хүүхдүүд нь үнэтэй дугуйлангуудад явдаг юм байна лээ. Ийм их мөнгө нь төрийн албаны шалгалтанд тэнцүүлж өгч байгаа хахуулийн мөнгө юм.

Back to top button