Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжигч ГОЛОМТ БАНК

Сүүлийн жилүүдэд олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдний хүргэж буй ажил үйлчилгээний ялгарлыг бий болгох тусгай шошго буюу тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглах болжээ. Тохирлын тэмдэгтийг ашиглах хамгийн гол шалгуур нь хувьцаа эзэмшигч болон удирдах албан тушаалтны 51 ба түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.
Энэхүү тохирлын тэмдэгт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох замаар бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, олон улсад гаргах үүргийг гүйцэтгэдэг. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхой стандарт, журамд нийцэж байгааг давхар илтгэх тул бизнесийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг болдог байна.
Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улсад анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн. Тохирлын тэмдэгтийг одоогийн байдлаар нийт 23 байгууллагад олгосон бөгөөд хамгийн анх эрхээ авсан 4 байгууллагын шинэ хаяг, шошготой бараа бүтээгдэхүүнүүд аль хэдийнээ зах зээлд худалдаалагдаж эхлээд байна.
Бизнес эрхлэгч эмэгтэй та “Women Owned” тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар ямар боломжийг олж авах вэ? • Голомт банк болон МҮХАҮТ-аас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт, хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах. • Бизнесийн хамтрал эхлүүлэх, улмаар борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх. • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортод гаргах. • Голомт банк болон МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцох, үүгээр дамжуулан бизнесээ олон нийтэд сурталчлах. Тохирлын тэмдэгт ашиглах хүсэлтийг тасралтгүй хүлээн авч, шалгуур хангасан бизнесүүдэд тэмдэгтийн гэрчилгээ олгох процесс үргэлжилсээр байна. Эмэгтэй бизнес эрхлэгч та ч бас “Women Owned” шошгыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг бизнесүүдийн эгнээнд нэгдэхийг хүсвэл дараах QR-ийг уншуулж бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ үү.
