ГОВИЙН ТОЙРОГТ ГОРООЛОГЧ ГОЛЛОХ ГОРИЛОГЧИД …

Говийн бүсэд энэ жилийн сонгуулиар ёстой “Алаан” болно гэж ард иргэд ярьцгааж байна. Говийн бүсийн VII тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшихээр горилж байгаа Монголын бараг “Эзэн” шахуу болчихсон төрд ч түмэнд ч хүчрэгдэхээ больсон Сү.Батболд, Монголын төмөр зам, төмөр хоёрыг мэдэлдээ бүрэн авчихсан Б.Дэлгэрсайхан, тив дамнасан газрын Монголын наймаачин газрын наймааны “эцэг” Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг, дуулиант нүүрсний хулгайн хэргээс мултарч дөнгөсөн Н.Наранбаатар тэргүүтэй горилогчид дандаа “Монголын” хэмээх тодотголтой топ гарууд горилж яваа бол харин тэдний эсрэг Ардчилсан намаас “Ажнай”-гаар овоглогч Д.Бат-Эрдэнийн хоёр “хуурай” дүү нар болох Р.Сэддорж, Н.Энхбат хэмээгчид цаашлаад Дорноговийн гэгдэх “Нэткапитал”-ийн тэрбумтан Д.Алтангэрэл, Ардчилсан намын даргын “Анд” зөвлөх Г.Ганбаатар, Эрэл-ийн Эх орон намаас улс төрийн гараагаа эхлэгч Р.Эрдэнэбүрэн, Дундговийн “Асуудал”-тай Засаг дарга Ц.Мөнхбат, Говьсүмбэрийн “Түүхий эд”-ийн босс Од-Сэр, Өмнөговийн “Уяач” Х.Түмэнбаяр, “Эрэлхэг” Б.Энхмөнх нарын горилогчид удаална. Дээр нь амь нь хаанаа байнаа гэмээр О.Эрдэнэ-Өрнөх, Д.Сүрэнжав, Ц.Уртнасан гэгчид цуварсаар … Гэтэл эд хэд дээр горилоочдын “Гороо” эхлэх үеэр орж ирсэн “Хатуу самар” хуульч О.Баасанхүү орж ирж, Ардчилсан намын “Бүтэн Ардчилал” аяныг сонирхолтой болгосон. Түүний дараа цензургүй ярилцлагын Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн ширээнээсээ гэнэтхэн л үсрээд ороод ирлээ. Дараа нь Дуучин Болд ч гэх шиг ёстой нэг дуусдаггүй яриа гэдэг шиг дуусдаггүй горилооны “Гороо” юмаа .

Уртаашаа ердөө энэ тойрог “7”-хон мандаттайг мэдэж байгаа болов уу эд нар? …

3 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Зоч
12 days ago

Говьсүмбэрийн хэн хаачсан бээ

зочин
8 days ago

БҮГД ХОГНУУД

Zobdon!!!
7 days ago

hen ch bis?????????????

Back to top button