Урт цагаанд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжид 32-ын тойрогт ахуйн үйлчилгээний төв барьж өгөхөөр болжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг энэ оны нэгдүгээр сард буулгасан.

Ингэхдээ иргэдээс санал авч, 96% нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг буулгаж, газрыг чөлөөлөөд буй.

Чөлөөлсөн нэг га орчим талбайд иргэдийн санал хүсэлтийн дагуу 196 авто машины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төслийг боловсруулжээ.

Харин “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс 32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button