“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх судалгааны ажил эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлж,  2023 онд  1 сая 750 мянган зорчигч тээвэрлэсэн бол 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлжээ.

Агаарын тээврийн зорчигч урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт  “Нью Улаанбаатар интэрнэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай уулзах үеэрээ нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх ёстойг хэлсэн байна. 

Энэ зорилтын хүрээнд /2024.05.16/ Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчид, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг хариуцан ажиллаж буй Японы талын төлөөлөлтэй уулзсан байна. 

Уулзалтаар зуны нислэгийн оргил ачааллын үед шуурхай үйлчлэх, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын багтаамжийг нэмэгдүүлэх, өргөтгөх судалгааны ажлыг 2024 оны зургаадугаар сараас хийж эхлэх талаар санал солилцлоо. 

Мөн нисэхийн менежмент, нисэхийн эдийн засагч, нисэхийн эрхзүй зэрэг нисэхийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, харилцан туршлага солилцох санал дэвшүүлжээ. 

Нисэх буудлын удирдлагууд “Чингис хаан” нисэх буудалд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, нисэх буудлын өргөтгөх, шинэчлэх судалгааны ажлаа шуурхай эхлэхээ илэрхийлсэн байна. 

4 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
zochin
7 months ago

япончууд худлаа олон улсын нисэх буудал гэчихээд өөрсдийн тосгоны буудал барьчихсан худлаа гарууд юмаа

zoochin 2
5 months ago
Reply to  zochin

neg aimag ni manai ulsaas ch ikh khun amtai argagui shuu dee.

Баагий
1 month ago
Reply to  zoochin 2

Гэхдээ манайх НҮБ-д данстай улс шүү дээ?

Баагий
1 month ago
Reply to  zochin

тухайн гэрээ байгуулсан хүмүүс авилга урамшуулал гэх мэтээр өөрсдийгөө өчүүхэн тархинцартай гэдгээ харуулсан нь өрөвдмөөр…. Цаашид арай алсыг харсан хүмүүсийг гадны орны хүмүүстэй харилцуулдаг байдмаар!! Дандаа дарга нарын тавиулууд учраас ийм юм болдог???

Back to top button