Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг сонгожээ

Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаан болж, Д.Сумъяабазарыг даргаас чөлөөлж, Х.Нямбаатарыг томилох талаар хэлэлцлээ. Намын хорооны гишүүд 100 хувь санал нэгдэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг даргаар сонгожээ.
Х.Нямбаатар, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгууль дөхөж буй хариуцлагатай цаг үед сонгогдсон тул үүргээ ухамсарлаж, хичээнгүйлэн ажиллах болно. 99 жилийн түүхтэй, 74 мянган гишүүнтэй нийслэлийн МАН-ын хороо цаашид эв нэгдэл, бодлого, зорилтоо улам бататгана” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр нийслэлийн Засаг даргаар томилогдсоноос хойш долоон сар болж байна. Өнгөрсөн хугацаанд:
- Их багтаамжийн тээврийн хэрэгсэл болох метро барих ажлыг эхлүүлсэн
- Нийтийн тээвэрт 600 автобус оруулж ирсэн бөгөөд тусгай сан байгуулж, парк шинэчлэлийг төсвийн хөрөнгөөр хийхгүй байх ажил гүйцэтгэсэн
- Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид авсан. Цаашлаад нийслэлийн өмчийн менежментийг сайжруулах төлөвлөгөө гаргасан
- Хотод нэн шаардлагатай хуулиудыг бичиж, УИХ-аар батлуулсан
- Нийтийн эзэмшлийн зам, талбайд стандарт мөрдүүлж эхэлсэн.
- Зам, гүүрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 2-3 жил гацсан газар чөлөөлөлтийг хийсэн
- Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн
- Орон сууцны царцсан төслүүдийг эхлүүлсэн
- Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 200 гаруй өрхийг орон сууцанд оруулсан
- Автобусны жолооч нарын цалинг нэмсэн,
- ТҮК-ийн ажилтнуудыг цалинг нэмж, хүүхдүүдийг нь гадны улсад сургах ажил эхлүүлжээ.
Нямбаатар сайн ажиллаж байгаа, Зарим юм хийж чаддаггүй хүний хийсэнийг гутаан доромжилдог эсрэг намын хүмүүс л элдэв муу үгээр ярьж хэлж байна. Ойрын 30 жилд ийм хурдтай ажилласан хотын дарга байхгүй байх шүү. МАН идлээ уулаа гэх юм. Тэр бугшсан идээ бээрийг ОюунЭрдэнэ Нямбаатар 2 харин ч сайн шахаж олон нийтэдэд ил болгосон шүү. Зарим нэг сэтгүүлчид тусалсан байх шүү.