ЭМҮҮЖИН: Хамгаалаад байсан газрыг чинь хар Ганбаатар зараад байна, Занданшатар ааа

Эрх баригч намын Засгийн газрын нэр хүндээр шал арчсан шалбааг шиг хэдэн сайд бий. Ажлаа мэдэхгүй, бүүр яаманд олон жил ажилласан цэвэрлэгч эгч илүү гадарлана тэгэх үү. Энэ Ганбаатар анх Амарбаясгалангийн татаасаар Уул уурхайн сайд болсон, уул гэхээр ум ма ни уншаад, уурхай гэхээр уут барьж савлахаас өөр энэ талын мэргэжил мэдлэг байхгүй. Монгол даяараа нүүрсээ яаж гаргах уу, яаж ахиухан экспортлох уу гээд арга хайж байхад “Нүүрсийг ийм ихээр гаргаж болох юм уу” гээд ангайгаад зогсож байсан толгой. МАН-ын Баянголын мафийн толгойлогч, алаг чихэр зардаг байсан чинь одоо лицензийн наймаачин болсон. Тайлан энэ тэр гээд татааж унагаасан сэтгүүл тараагаад, хөгшчүүдийн толгойг хөөрхөн эргүүлээд хэдэн сар боллоо. Улсын валютын нөөц 10 тэрбум болно энэ тэр гээд учиргүй шүлсээ гоожуулаад яриад байгаа хэрнээ цаг дулаарч, ид ажлын үе эхэлчихээд байхад уул уурхайн компаниудын ажлыг эхлүүлэхгүй, албан бичиг энэ тэр нэхээд жилийн хагасыг барж байгаа хорлон сүйтгэгч талдаа нөхөр шүү дээ. Энэ хавар эл хэдэн уурхай чинь хөдөлж ядаад хөл тушаатай байгаагийн цаана энэ нөхрийн хүнд суртал, хөндлөн санаа нуугдаад удлаа. За энэ юу ч биш, нөгөө улс даяараа санал асуулга өрнүүлж, Занданшатартай хавсраад тогтоож чадсан Газрын наймаа, газраа удаан хугацаагаар гадныханд олгохгүй байх төрийн бодлогыг энэ Ганбаатар доогуур нь завхруулсан.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам гээчийг батлахдаа мэргэжлийн чадамж, ТЭЗҮ, компанийн түүх, ажлын туршлага, татвар төлөлт зэргийг үл харгалзан, зөвхөн хамгийн өндөр үнэ хэлсэнд нь олгохоор заасан байгаа юм. Хятад зэрэг улсын том компаниудтай манайхан яаж өрсөлдөх вэ дээ, үр дүнд нь Ганбаатар санасандаа хүрч 86 тусгай зөвшөөрлийг Хятадын компаниудад олгосон гэж байгаа. Энэ мэтээр улсын ажил гэхээр улдаад хэвтчихдэг, ууж идэх мэт урвуугаар нь эргүүлдэг, хувийн ажил нь хувь илүү өсдөг сайд нар энэ намд олон бий. Ганбаатар гэхэд хувийн Камдер гэх орон сууц худалдааны төв барьдаг, хотод хэдэн га газартай хувийн компаниа л энэ хугацаанд урагшлуулах шив дээ. Одоо больчих оо, МАН-ыг алж байгаа сайд нэртэй саад тотгорууд манай улсыг хөгжүүллээ юү? Тэр тоолж барахгүй олон хувийн компанидаа л ажиллаач дээ, юугаар дутсан гээд улс самраад, уул уурхайн салбар самраад, ууж идэх нь дийлдэхгүй яваад байдаг юм бээээ? Энэ мэтийн ходоод цоорхой ховдогийн гайнуудаасаа зоригтой салж чадахгүй бол эгэл ард түмэн МАН-д яаж итгэх юм бэээ, яаж?

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button