Нийслэлчүүдийн хэрэглээнд зориулан нөөцөлсөн махны 35 хувийг борлуулаад байна

2024 онд Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны нөөцийг чанар, стандарт, эрүүл ахуйг бүрэн хангаж, журмын дагуу бэлтгэн нөөцөлсөн.

Энэ хавар нийт 6,337.5 тонн махыг борлуулахаар нөөцөлснийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс хүнсний дэлгүүр болон өргөтгөсөн худалдааг долоо хоног бүр зохион байгуулан борлуулж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар 35 хувийг борлуулжээ.

Хонины махыг килограммыг нь 8,900, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button