Ирэх сарын 2-ны дотор хугацаа хэтэрсэн зээлээ барагдуулбал муу зээлдэгчээр бүртгэхгүй

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.

Эх сурвалж: Монголбанк

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
AAA
1 month ago

WEWE

Back to top button