“Үндэсний Эвсэл” намаас нэр дэвшигчид

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Үүнээс “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшилт яах аргагүй анхаарал татаж байна. Учир нь “Үндэсний Эвсэл-ийн нийт нэр дэвшигчдийн 10 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбарынхан эзэлжээ. Тэдгээр нь бүгд энэ салбарынхаа “акул”-ууд байгаа нь бүр ч олзуурхмаар. Тухайлбал, Төвийн бүсийн тойрогт ХАА салбарт 26 жил ажилласан туршлагатай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Л.Баяртулга, ХААИС-д 16 дахь жилдээ багшилж буй, Монгол улсад хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхэд ажиллаж байгаа Т.Насанжаргал, Австри, Герман улсад боловсрол эзэмшсэн, агрономич, хөрс судлаач, доктор, салбартаа 28 жил ажилласан туршлагатай Б.Ундрах-Од нар багтжээ.


,,УЛИРЛЫН ЧАНАРТАЙ ,УЛС ТӨРИЙН НАМУУДААС НЭГДЭЖ “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”,,,ШИНЭ НАМ,,,,ҮНЭН ЗӨВ НАМ,, ГЭЭД БУСАД УЛС ТӨРИЙН ХҮЧИН ГУДАМЖНААС АМЬ ОРЖ ,,,МОНГОЛЫН НИЙГЭМД ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХЭЭР ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬД ОРЖ ГЭЖ ОЙЛГОВ ,….