Сурагчийн биед халдсан багшид 10 хоног баривчлах шийтгэл оноожээ

Багш Х нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагийн орчимд сургуулийн хичээлийн байранд 10в ангийн сурагч Ц-г “миний утас руу өндийж харж, миний хувийн орон зай руу халдлаа” гэх шалтгаанаар нүүрэнд нь нэг удаа, хөлийн шилбэ хэсэгт хоёр удаа хөлөөрөө өшиглөж, шилэн хүзүүнд нь гараараа нэг удаа алгадаж биед нь халдаж, танхайрсан зөрчилд холбогджээ.

Хуульд зааснаар танхайрах зөрчлийн үндсэн шинжийг (1) олон нийтийн газарт, эсхүл орон байранд, (2) хэрүүл маргаан үүсгэж, (3) биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн байхаар хуульчилсан бөгөөд багш Х-гийн дээрх үйлдэл нь олон нийтийн газарт буюу сургуулийн хичээлийн байранд үйлдэгдсэн, хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдах” болон Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Танхайрах” зөрчлийн шинжийг тус тус хангажээ.

skip-share

“Х”-ийг танхайрах зөрчил үйлдсэн, хүүхдийн бие махбодод халдсан гэж дүгнэж, 20 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4-т “Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн … бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д “Хүүхдийн бие махбодод халдсан, … нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заажээ.

Шүүхээс “Х”-ийг танхайрах зөрчил үйлдсэн, хүүхдийн бие махбодод халдсан гэж дүгнэж, тухайн иргэний үйлдсэн зөрчлийн хэргийн шинж, үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 20 /хорин/ цагийн албадан сургалтад хамруулж, 10 /арван/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Эх сурвалж: Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button