Нэр нь сэвтсэн, авлигад холбогдсон улс төрчдийг дахин дэвшүүлэхгүй гэсэн амлалт юу болов МАН-ынхаан..

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ улс төр дэх шарилжуудыг таягдаж, бас ч гэж цэвэрлэгээ хийсээр байна. Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар, Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг нарын гишүүдийг чөлөөлж, сонгуульд сойхгүйгээ зарлан тунхагласан үйл явцыг олон нийт нэн таашаалтайгаар хүлээн авч байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй.

Нэр цөвтсөн, попорсон, он удаан жил ул түвшинд ажилласан зэрэг олон агуулгаар эдгээр хүмүүсийг азнасан нь машид оносоныг харж болох. Тун зөв зүйтэй үйл явдал болсон. Гэвч Монголын улс төрд болж бүтэхгүйтэйгээ зууралдсаар, эрх мэдэл рүү зүтгэсээр дайрсаар байгаа бас цөөнгүй хүмүүс байна. Үүнийг ч цаг алдалгүй засаж, нэр дэвшүүлсэн ч татаж, орыг нь зөв хүнээр орлуулах бололцоо бүрэн байгаа. Жишээлбэл, Ганзорийг Тэмүүлэн гэж хүн байх. Энэ хүний эцэг Ш.Батхүү гэгчтэй хамжин Монгол улсыг дөчин сая долларын өрд оруулсаныг МАН яагаад үл хараад байна. Ээждээ ЖДҮ-ийн сангаас долоон зуун сая төгрөг авч өгсөнийг яагаад хөхиүлэн дэмжээд байна.

Хууль зүйн сайд асан, шударга Х.Нямбаатар “Тэмүүлээн чи, Боловсролын зээлийн сангаас авсан мөнгөө төлөөгүй шүү дээ” гэж хэлсээр атал яагаад дахин дахин нэр дэвшүүлээд байгааг тайлбарлах ёстой. Улсыг торгуулах, сан тонуулах, хөхүүлэн идэхийг нь дэмжээд байгаа энэ үйл явцыг нэр цэвэр хүн дэвшүүлнэ гэж тунхаглаад байдаг Д.Амарбаясгалангаас асуумаар байгаа юм. Дөчин сая доллар гэдэг чинь зуун гуч дөчин тэрбум төгрөг. Эрдэнэт үйлдвэр үүнийг Стандарт банкинд төлсөн шүү дээ. Энэ хохирол Тэмүүлэнгийн эцэг Ч.Ганзоригийн харгайгаас болсоныг Монголын бүх ард түмэн мэдэж байгаа. Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүн байх агуулгаар зарчмын ямар ч боломжгүй байхад дэвшүүлээд байгааг ард түмэн ойлгохгүй байна. МАН үүнд хариулах ёстой. Ж.Энхбаяр гэж хүн байна. Бүх цаг үед УИХ-ын гишүүн, сайд дарга хийдэг. ЖДҮ-гийн зээлийн асуудлаар өмнөх сонгуульд нэр дэвшээгүй. Сайн найзын тулхаар тулан ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх хийлээ. Одоо сонгуульдаа орноо гээд л цэмцэгнээд явна.

Эрх мэдэл, мэдээлэлд ойроороо ард түмний боломжийг авсан энэ мэт хүмүүс яагаад дахин дахин дэвшээд байгааг МАН хариулах ёстой. Хууль зүйн шударга сайд Б.Энхбаяр гэж хүн бий. Ерөнхий сайдын хуулийн илд байна гэж өөрийгөө тунхагладаг. Энэ хүн Боловсролын зээлийн сангаас авсан мөнгөө буцааж төлсөн эсэхээ, сурсан эсэхээ нотлоод ард түмэндээ харуулах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй аваас Хууль зүйн сайд сонгуульд нэр дэвшээд, гангараад байх нь зохисгүй. Б.Энхбаяр өөрөө хуулийн илд, шударга бусын цааз гэж өөрийгөө ойлгуулдаг хүн. Өрсөлдөгч намаа худалдаж авдаг, хулгайч, шамшигдуулагч, хэвлэл мэдээллийг, хууль шүүхийг худалдан авагч манай намд байна гээд зарлан тунхаглаад байдаг хүн шүү дээ. Маш зөв. Гэхдээ өөрийнхөө асуудлыг нэг мөр цэглэж, ард түмэндээ нотлох ёстой. Баянгол дүүргийг завхруулсан, огцрох нь од болсон Ө.Сумъяабаатар гэгч хүнийг МАН яагаад дэвшүүлж байгаа юм. Ж.Ганбаатарт үнэнчээр нь дэмжиж байгаа юм уу.

Б.Сэмжидмаа гэдэг ИТХ-ын дарга шударга бүсгүйг яагаад жийж байгаа юм. Хассуурийн Ганхуяг гэдэг хүнийг МАН яагаад дэвшүүлж байгаа юм. 33 тэрбумыг Хөгжлийн банкнаас найз нөхдөөрөө дамжуулж, хуйвалдан авсаны илэрхийлэл нь өнөөдөр УИХ-д дэвшиж чадаагүй найз Г.Амартүвшинээр нь ойлгогдож байгаа биз дээ. Хамтрагч Г.Дамдиннямыг яагаад дэвшүүлж байгаа юм. Багаа алаад, илүү нэр хүндтэй байгаагаа “жадлаад” л явна гээ биз дээ. Эдгээр хүмүүс бол ард түмний оюун санаанд угаас байхгүй, УИХ-ын гишүүн байх учиргүйгээр дархлаажин ойлгогдсон дүрүүд шүү дээ. Гэтэл эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлээд байгааг МАН хариулах ёстой. Нүүрсний хулгайчаар АТГ-аас зарлан тунхагласан Н.Наранбаатар гэгч хүнийг МАН яагаад дахин УИХ-д дэвшүүлж байгааг Өмнөговьчууд огт ойлгохгүй байна. Тавантолгойн нүүрсний хулгайд сэрдэгдэн, машин тээвэр хийдэг гэгдэн нэр бүхий сайтуудаар бичигдээд байсан, тул “зооглогч” Л.Мөнхбаатарыг яагаад дэвшүүлээд байгааг, арван хувийн гэж алдаршсан Ц.Даваасүрэнг яагаад тав дахиа МАН дэвшүүлж байгаа үндэслэлээ ард түмэнд нээлттэй тайлбарлах хэрэгтэй байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ… Т. ГАРЬД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button