Монголын төр үү, Хятадын төр үү?

-Монполимет грүпп өнөөдрийг хүртэл 150 орчим тэрбум төгрөгийн татварыг улсын санд төвлөрүүлж, 155 тэрбум төгрөгийн зээлийн хүү болон бусад төлбөрийг барагдуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд 30 гаруй тэрбум төгрөг зориулсан байдаг.

-2015 онд Хөгжлийн банкнаас 126.6 тэрбум төгрөгийн зээл авч, тэр даруй хуваарийн дагуу төлсөөр, уг банктай холбоотой асуудал дэгдэхэд үлдсэн төлбөрөө барагдуулж, нийт 260.2 тэрбум төгрөгийг уг банкинд шилжүүлснээр өрөө хугацаанаас нь өмнө дуусгасан байдаг. Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтөө шударгаар хийж явсан хэдхэн компанийн нэг. Уг зээлийг авах үедээ Ц.Гарамжав нь УИХ-ын гишүүн ч байгаагүй, ямар нэгэн эрх мэдэлтэн ч байгаагүй.

-Монполимет грүпп уул уурхайн нөхөн сэргээлтээр тэргүүлдэг бөгөөд 22 жил дараалан Шилдэг нөхөн сэргээгч шагналын эзэн болж байв. Эднийх мод үржүүлгийн газартаа 1.0 сая мод үржүүлэн, бургас, хайлаас зэрэг долоон төрлийн модтой ойн төгөл, есөн төрлийн загас бүхий хиймэл нуур байгуулжээ.

-Хөгжлийн банкнаас авсан 126.6 тэрбум төгрөгийн зээл бол Монцемент компанийн бүтээн байгуулалтын нийт зардлын ердөө 20 хувь. Бусад зардал нь Европийн сэргээн босголт хөгжлийн банкнаас авсан зээл буюу, гуравдагч ертөнцөөс орж ирсэн хөрөнгө оруулалт. Тэгэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн шалтгаанаар баривчилж хорьсон нь өөрөө ердөө өнгөлөн далдлалт юм.

-Энэ бүх тоо баримт, он жилүүд бол хоёр охиноо хөтөлсөн, өрх толгойлсон ээжийн амьдрал. Гэвч энэ амжилт, ололтуудтай хамт түүний дуслуулсан нулимс, дундуур үлдсэн дурсамжууд, чин сэтгэл дээгүүр нь шавхай чирч одсон шарх сорвиуд бичигдэхгүй, учир нь энэ эмэгтэй хэзээ ч улс болон ард түмэн, нийгэмдээ ам нээн гомдоллоогүй.

-Ц.Гарамжав УИХ-ын гишүүн байхдаа, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Тавантолгойг Хятадын Шинхуа, Чайналко зэрэг компанид өгөх гэж байсан албан гэрээг хүчингүй болгуулж, стратегийн орд газар хэмээх үнэ цэнэтэй ойлголтыг төрийн төвшинд бүрэн утгаар нь гаргаж ирсэн. Хэрэв Ц.Гарамжав хэмээх 60 хол гарсан энэ эмэгтэйд хийсэн буруу хэрэг байгаа бол тэр нь:

✅️1.Түүний зээ хүү Монголын 10 дугаар Богдоор тодорч, Хятадуудын дургүйг асар ихээр хүргэн, Бурхны шашны дэлхийн төв болох өмнөд хөршийн том амбицыг үгүй хийсэн. Одоо энэ индэр Монголынх болсон.

✅️2. Монцементийг ашиглалтанд оруулснаар Хятад руу цементийн импортод урсаж байсан 100 сая долларыг 35.0 сая болтол буулгаж чадсан, энэ мөнгө Монголдоо үлддэг болсон.

✅️3. Стратегийн орд газрууд хэмээх ойлголтонд УИХ-ын индэр дээрээс монголчуудын анхаарлыг хандуулж чадсанаараа Монголын томоохон орд газрууд руу шунаж, за бараг л халааслачихаад байсан Хятадын уул уурхайн акул компаниудад хэсэгтээ салаавч өгсөн❗️❗️

Ийм л байна, эцэст нь нэг асуулт байна. Монголын төр эцсийн эцэст Монголынх уу, Хятадынх уу❓️Энэ эмэгтэйг хонгилоор чирээд явчихав уу, хоёр улсын хилийн заагаар чихдээд шургуулчихав уу❓️

Эмүүжин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button