Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд 1.5 км дугуйн зам ашиглалтад оржээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөг тохижуулж дуусжээ.

Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10,710 м.кв 1.5-8 метр  явган хүний зам, 6,150 мк.в ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 ширхэг автомашины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авсан байна.

Уг хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ болон зарим объектыг 2023 онд  нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн, ийнхүү нийтийн эзэмшлийн талбайг нөхөн сэргээх, тохижуулах ажил эхлэх боломж бүрджээ.

Тус хэсгийг байнгын ашиглалтад хүлээж авснаар зөвхөн нэгдүгээр хорооллын оршин суугчид бус дайран өнгөрөх иргэдэд ногоон байгууламж бүхий таатай орчин бүрдэж байна.

Унадаг дугуй, скүүтертэй хүн явган замаар бус зориулалтын таван метрийн өргөнтэй дугуйн замаар зорчих боломжтой болжээ. Цаашид нэгдүгээр хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган хүний зам тавих аж.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button