ЧД-ийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын ажлыг эхлүүллээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилгын шав тавих ёслол өчигдөр /2024.05.31/ боллоо.
Шинээр баригдаж байгаа Гал түймэр унтраах, аврах анги нь нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай, богино хугацаанд хүргэх боломж бүрдэх юм.
Дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа тус ангийн барилгын гүйцэтгэгчээр “Дуутын нуруу” ХХК ажиллах бөгөөд энэ оны аравнэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ОБЕГ