Чингис хааны алтан хөшөөг 8.9 тэрбум төгрөгөөр Итали улсад хийлгэжээ

Чингис Хаан Үндэсний музейн есөн давхарт “Чингис Их Хааны Хүндэтгэлийн Танхим”-ыг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Тус танхимын хойморт их хааны алтан хөшөө залрах бөгөөд монгол гэрийг бэлгэдсэн орой хэсэг нь тоононы цамхраа, урд талаар эсгий туургатныг илтгэх цагаан туурга, дотор талд нь монгол хаад, язгууртны орд өргөөг төлөөлүүлж загварыг гаргасан шийдэлтэй ёслол хүндэтгэлийн өргөө болгох юм.

Төрийн соёрхолт барималч Л.Болд гуайн зураг төслөөр бүтээж буй алтан хөшөө 7.5 метрийн өндөртэй, гүйцэтгэлийн ажлыг Италид хийж, өнгөрсөн онд уг танхимд суурилуулжээ.

Энэ талаар тус музейн Үзэсгэлэн, Үзүүллэг Зохион Байгуулалтын хэлтсийн дарга Н.Хосбаяр “Уг танхимын засал, чимэглэлийг наадмаас өмнө дуусгах төлөвлөгөөтэй байна.

Монгол уран дархан, сийлбэр, эсгий урлал гэх зэрэг үндэсний урлалыг шингээсэн загвараар бүтээж буй тул цаг хугацаа их зарцуулж байгаа. Мөн хөрөнгө мөнгө их шаардсан, урчуудын ур ухааныг шалгасан ажил болж буй. Одоогоор яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй” хэмээв. 

Их хааны алтан хөшөөнд хэр их хэмжээний алт орсон талаар болон хэдэн төгрөг зарцуулж байгааг тодруулахад “Энэ талаар мэдээллийг Монголбанкнаас тодруулах хэрэгтэй” гэсэн юм. Харин Монголбанкнаас “Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Харин бидэнд олдсон мэдээллээр Их хааны алтан хөшөөг босгоход Монгол Улсын Эрдэнэсийн сангаас найман тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн ч 7.5 метрийн өндөр хөшөөг тусгай үүргийн онгоцоор авчирсан тул ачаа, тээврийн зардал нэмэгдээд нийт 8.9 тэрбум төгрөг болжээ. 

3 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
12 days ago

Хайран хөрөнгө Энүүгээр яйнаа. Оронд нь тэр мөнгөөрөө цахилгаан станцаа барисан бол, хямд тогоор хангагдаж, утаанаасаа сална шүү дээ. Энэ хөшөөг хараад хүмүүс эрүүлжих юм уу….тэнэгүүдээ…

Довдон
4 days ago
Reply to  ЗОЧИН

Хүний эрүүл мэнд бол хөшөөнөөс хэрэггүй болсон нийгэм юм даа.

нэр
12 days ago

Сайхан хөшөө болоосой

Back to top button