“Энэ сарын 8-наас Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцалж, хуучнаараа зорчих талаар хэлэлцэж байна”

Зайсангийн авто замын нэг чигийн хөдөлгөөнийг буцаад хоёр чигт оруулахаар хэлэлцэж байна. Өмнө нь 2023 оны нэгдүгээр сарын 21-нд өөрчлөлт оруулж, нэг чигийн урсгалтай болгож байжээ.

Мөн Зайсангийн тойруу орчимд амьдардаг 20 мянган оршин суугч, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийж, энэ хугацаанд ямар ч ахиц дэвшил гараагүй, харин ч тэр хавийн оршин суугчид хохирч буй талаар иргэд ярьж байсан юм.

Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг буцаад хоёр чигтэй болгох эсэх талаарх мэдээллийг тодруулахаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуутай холбогдлоо

– Зайсангийн авто замын хөдөлгөөнийг энэ бямба гарагаас хуучин горимд нь оруулна гэсэн мэдээлэл байна.
– Одоогоор эцэслэн шийдээгүй байгаа ч энэ талаар албаныхан хэлэлцэж байна. Энэ асуудалд шат шатны байгууллагууд хэлэлцэж байгаа учир баттай мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

– Иргэд, жолооч нараас ирсэн хүсэлтийн дагуу гэж ойлгож болох уу?
– Тийм ээ.

Эх сурвалж: GOGO.MN

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button