Монголбанкнаас зээлийн “хар” түүхтэй хүмүүсийн мэдээллийг засна

Монголбанкны Зээлийн мэдээллийн санг иргэд “хар жагсаалт” гэж нэрлэдэг. Иргэн аливаа банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлөөгүй тохиолдолд энэ жагсаалтад орж, дахин зээл авах боломж хязгаарлагддаг.

Харин Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас энэ жагсаалтын мэдээлэлд шинэчлэл хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, зээлээ хугацаанд нь төлөөгүй “хар жагсаалт”-д орсон ч, тухайн өр, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан хүмүүсийн мэдээллийг шинэчлэх юм.

skip-share

Анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгчид хамрагдана.

Энэ тохируулгыг Монголбанк 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийнэ. Үүнээс өмнө зээл олгосон байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг Монголбанканд дамжуулах шаардлагатай. Улмаар зээлийн мэдээллийн лавлагааны мэдээлэл 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс шинэчлэгдэх юм байна.

Үүнд анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгчид хамрагдана.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Иргэн
6 months ago

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй,

Back to top button