Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх нь зөв гэж шүүх үзжээ

Сонгуулийн ерөнхий хорооноос “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшигч Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Улмаар тэрбээр шүүхэд хандсан. Шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх нь зөв гэсэн шийдвэр гаргажээ.

Энэ талаар “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Шударга ёс, хууль дээдэлсэн шүүх байдаг юм байна гэдэгт итгэж эхэлж байна. Нэхэмжлэгч талын хүсэлт, түүнийг дагалдах бүх баримтаар Сонгуулийн ерөнхий хороо буруу шийдвэр гаргасныг шүүх нотоллоо.  

Сонгуулийн ерөнхий хороонд “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлж байгаа Н.Номтойбаяр миний биеийг жагсаалтын нэгдүгээрт бичихийг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг, даалгавар болгохоор боллоо. “Үндэсний эвсэл” сонгуульд оролцдогоороо оролцож, би жагсаалтыг тэргүүлдгээрээ тэргүүлнэ” гэв.

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж шийдвэрээ гаргах юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button