Шүүхийг чинь муулаад өгөх үү?

Зүүн Азийн хүрээлэнгийн 2023 онд гарсан нийтлэлд дурдсанаар
⛔️Конрад Аденауэрийн сан болон Шинжлэх ухааны академийн хамтарч 1994 онд олон нийтийн дунд хийсэн судалгаанд шүүх нь хамгийн авлигажсан байгууллагын нэг гэсэн үзүүлэлт гарч байжээ.
⛔️Шүүхийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд 2005 онд нийтийн дунд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 90 хувь нь шүүхийг нөлөө бүхий болон хөрөнгөтэй хүмүүст таатай шийдвэр гаргадаг гэсэн үр дүн гарч байсан байна.
⛔️Нээлттэй нийгэм форумын 2008 онд эрх зүйч, мэргэжилтнүүдийн дунд хийсэн судалгаагаар нийт судалгаанд оролцогчдын 54 хувь нь шүүхийн бие даасан байдал Монгол Улсад хангагдаагүй гэж үзжээ. Цаашлаад шүүхэд бусад төрийн байгууллага болон улс төрчдийн нөлөө өндөр гэж 42 хувь нь үзэв.
⛔️The Asian Barometer-ын 2018 оны судалгаанд олон нийтийн шүүхэд итгэх итгэл 36.7 хувьтай гарав. Энэ үзүүлэлт нь олон нийтийн парламентад итгэх итгэлийн үзүүлэлтээс яльгүй дээгүүр /34.7/, олон нийтийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад итгэх итгэлийн /68.0/ үзүүлэлтээс хавьгүй доогуур дүн гарав.
⛔️Сант Марал сангийн 2007 болон 2022 оны судалгаанд The Asia Barometer-ын судалгааны үзүүлэлттэй харьцуулахад олон нийтийн шүүхэд итгэх итгэл яльгүй дээгүүр гарсан ч шүүхэд итгэх итгэл бусад төрийн байгууллагуудад итгэх итгэлээс хавьгүй доогуур гэсэн ижил хандлага ажиглагджээ. Мөн шүүхийн хараат бус байдлын талаар дүгнэхэд Хөгжлийн банк болон бусад авлигатай холбоотой онц ноцтой хэргүүдийг хэрхэн шийдвэрлэснийг харах шаардлагатай гэжээ.
Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд зохицуулсан ч хэрэгжилт тал дээр асуудалтай хэвээр байна.
Тодруулбал, шүүгчийн томилгоонд улс төрчдийн нөлөө байсаар байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл шаардлагатай сонгон шалгаруулалтыг явуулж шүүгчдийг санал болгож, Улсын их хурал нэр дэвшүүлдэг ч Ерөнхийлөгч томилох эрхийг эдэлдэг. Нэг талаас Шүүхийн ерөнхий зөвлөл шаардлагатай судалгаа, сонгон шалгаруулалтыг хийж байгаа тул энэ процесс бие даасан, хараат бус гэж үздэг ч нөгөө талаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /2021/ үзэж буйгаар шүүхийн бүтэц, шүүгчдийн эрх зүйн байдал, томилгоо, чөлөөлөх асуудалд Ерөнхийлөгчийн нөлөө хэт их байгааг онцолж байжээ

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Иргэн
6 days ago

Дэлхий аь ч улс оронд байхгүй шудраг бус, улс төр бизнесийн гэмт бүлэглэлд үйлчилдэг шүүх манай улсад байна.

Back to top button