The Mongolz дэлхийн аварга Astralis-ыг хожсоноор Гранд финалд шалгарлаа

400 мянган ам.долларын шагналын сантай YaLLa Compass 2024 тэмцээн үргэлжилж байна.

  • Тэмцээний хагас шигшээд The MongolZ дэлхийн аварга Astralis-ыг хожлоо.

CS2 (Counter-Strike 2)-ын 400 мянган ам.долларын шагналын сантай “YaLLa Compass 2024” тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод үргэлжилж байна.

Тэмцээнд урилгаар оролцож буй Монголын “The MongolZ” хагас шигшээ шатанд дэлхийн аварга, Данийн “Astralis” багтай тоглож 2-1 (Nuke 13-7, Mirage 6-13, Ancient 22-19) харьцаагаар хожлоо.

Ийнхүү The Mongolz Гранд финалд “FURIA Esports”, “Ninjas in Pyjamas” багуудын хожсонтой тоглохоор болов. Тэд финалд хожвол 200 мянга, хожигдвол 56 мянган ам.долларын шагнал авна.

“YaLLa Compass 2024” тэмцээний 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд хэсэг бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарсан. The Mongolz хэсгийн шатанд “Sashi Esport”, “ENCE”, “Ninjas in Pyjamas”, “HEROIC” багуудыг хожиж Astralis-д Inferno-д 13-8 харьцаагаар хожигдсоноор 4-1 амжилттай хэсгээ тэргүүлсэн.

Хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Astralis Оросын “BetBoom Team” багийг хожиж хагас шигшээд дахин The Mongolz-ын эсрэг тоглохоор болсон юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button