МОНГОЛЧУУД “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН” ГЭХ ЗАНГАНД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ОРУУЛЖ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХОХИРООЖ ЗАЛИЛСААР БАЙХ УУ?

Саяхан манай мэдээллийн албанд нэр бүхий монголын иргэн БНХАУ-ын 2 иргэнийг онц их хэмжээгээр залилан олон жилийн турш хохироосоор бгаа тухай мэдээлэл холбогдох баримтуудын хамт ирлээ.


Хэрэг явдал ингэж эхэлжээ.
БНХАУ-ын иргэн Ж, Ш, Ч болон Ж, И нар нь Монгол улсын иргэн И.С гэгчид онц их хэмжээний буюу 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянган/ ам.доллараа 2012-2013 оны хооронд залилуулсан талаарх гомдлоо 2018 онд нэгэн дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан байдаг.
Гэвч тус дүргийн прокурорын газрын нэр бүхий хяналтын прокурор нь хэргийг 3 жилийн турш дарж байгаад 2021-02 сард хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ шийдвэрээ танилцуулахгүй дахин 3 жил дарж байгаад 2024 оны 05 сард хоихрогч нарын төлөөлөгчид танилцуулсан хачирхалтай гэмээр, санаатай ч гэмээр үйл явдал болжээ.


Хохирогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч ХУД-ийн Ерөнхий прокурорт гомдлоо гаргасан боловч ХУД-ийн ерөнхий прокурор нь ……20100………….. дугаартай хэргийг хянаад хяналтын прокурор ……..н гаргасан шийдвэрийг зөвтгөөгүй мөртлөө хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл бий болсон хэмээн үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Манай улсын хууль хяналтын тодорхой нэр бүхий ажилтнууд залилагч нартай үгсэн хуйвалдсан байж болзошгүй хэмээн хохирогчид үзэж байгаа юм байна.
Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу 2018 онд Цагдаагийн байгууллагад өгсөн гомдлыг шалгах нэрээр үндэслэлгүйгээр хэргийн хугацааг сунжруулан, тодорхой ажиллагаа хийлгүй явсаар 3 жилийн дараа буюу 2021 онд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан атлаа хохирогчид энэ талаар мэдэгдэлгүй дахин 3 жил буюу тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасны дараа 2024 онд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шийдвэрийг гардуулсан нь хуулийн байгууллагын буруутай ажиллагааны улмаас хохирогч буруутай этгээдийг шалгуулах, гэм бурууг нь тогтоолгох, хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг нь хязгаарласан үйл ажиллагаа болжээ.


Дээрх процесс нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг зориудаар хүлээж байсан дүр зураг харагдаж байна.
БНХАУ-ын иргэн Ж, Ш, Ч болон Ж, И нарыг залилсан И.С-ийн компани нь санхүүгийн хувьд чадамжгүй, бусдад олон тэрбумын өртэй байсан бөгөөд тухайн үед компаниа санхүүгийн хүндрэлээс авч гарах, өр ширээ дарахын тулд гадаадын хөрөнгө оруулагчийг хуурч үргэлжилсэн үйлдлээр буюу 2012 оноос 2013 он хүртэлх хугацаанд 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянган/ ам.доллар буюу 36,0 тэрбум орчим төгрөгийг шилжүүлэн авсан байдаг.


Үүнээс гадна нэг ноцтой мэдээлллийг хохирогч нар өгөөд байна. Тухайлбал залилагч И.С нь БНХАУ-ын иргэн Ж, Ш, Ч болон Ж, И нартай гэрээ хийхээс өмнө өөрийн хамаатан төрөл садан, ойр дотны хүмүүсдээ 11,7 сая доллар шилжүүлсэн “Ф……….. м…………” ХХК-нд гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, орчуулагч зэрэг албан тушаалд оруулсан, БНХАУ-ын иргэн Ж, Ш, Ч болон Ж, И нартай байгуулсан гэх монгол хэл дээрх гэрээг хятад хэлээр албан ёсоор огт орчуулаагүй бөгөөд тухайн үед хятад хэлний орчуулагч гэх өөрийн талын хүнийг дагуулан ирж, гэрээн дээрх зүйл, заалтыг тайлбарлахдаа бүх зүйл хууль ёсны гэж итгүүлсэн байдаг.

Бас нэг ноцтой баримт.
И.С нь “……………………..” ХХК-ны нэр дээрх 2 уурхайн лицензийг ….. /маш их/ сая тоннын нөөцтэй хэмээн БНХАУ-ын иргэн Ж, Ш, Ч болон Ж, И нарт амаар танилцуулан итгүүлж, 70,0 сая доллар авсан байсан бөгөөд хөрөнгө оруулалт, зээл нэрээр дахин 10,700,000 ам.долларын дүр исгэсэн гэрээ байгуулж авсан байдаг. Гэтэл “………………….” ХХК-ны нэр дээрх 2 уурхайн нөөц нь ТЭЗҮ дээр нь 7,0 сая тн хэмээн бүртгэгдсэн байжээ.
И.С нарын үйлдэл болон хохирогч нарын гомдлыг шалгасан гэх процесс нь Монгол улсын нэр хүндийг олон улсын тавцанд, тэр тусмаа хөрөнгө оруулагч нарын дунд маш ихээр унагаасан, цааш нь түлхсэн үйл баримт болоод зогсохгүй хохирогч олон Жанг И нар нь манай улсын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх процесст ихэд эргэлзэж эхэлсэн бөгөөд дээрх хохирсон асуудлаараа удахгүй олон улсын байгууллага, 2 улсын хэвлэл мэдээлэллийн байгууллагад хандахаа илэрхийлээд байна.
Түүнчлэн уг хэргийг үндэслэлгүйгээр дарж, хугацаа сунгасан, ажиллагаа огт хийгээгүй, хохирогчийн гомдол гаргах эрхийг санаатайгаар хязгаарлаж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хариу өгсөн эрх бүхий албан тушаалтны асуудлыг шалгуулах гомдлоо манай улсын Авлигатай Тэмцэх газар, Хууль зүйн сайдад тус тус гаргахаар болжээ.

Бас нэгэн мэдээлэл.
БНХАУ-ын иргэдийг хомхоосон гэгдээд байгаа иргэн И.С –ийн маш ойрын хамаарал бүхий нэгэн эмэгтэй манай улсын нөлөө бүхий намын улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд 2024 оны сонгуулиар намын жагсаалтаар нэлээд дээгүүр бичигдсэн гэх мэдээллийг бас өгсөн юм
Тэгэхээр манай улсад гарсан томоохон хэмжээний залилангийн талаар маш сонирхолтой мэдээлэл цацагдаж магадгүй байна.

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
ХУУЛЬЧ
15 days ago

ХУУЛЬД ТЭГЖ ЗААСАН БОЛ ТҮҮГЭЭР Л БОЛНО ШҮҮ ДЭЭ.

ДЭЛХИЙД Ч ТИЙМ Л ЖИШИГ БАЙДАГ САНАГДАНА.

Back to top button