Би найзгүй болсон..

Сонгууль ид өрнөөд ард түмний ярианы сэдэв болж байга үед еерийн үзэл бодол,
тохиолдсон явдлын талаар өгүүлсүү ! М Одоогоос 8 жилийн өмнө нэгэн сайн
танил маань хойд нутгийн нэгэн сайн ахынхаа сонгуульд явлаа гээд удаан алга боллоо. Өвлийн цас орсон нэг өдөр санаандгүй бид 2 тааралдав. Найз минь таргалж бүдүүрээд, том
жийп унасан ганган нэгэн болжээ. Бид 2 баярлан уулзаж ойрхон байсан уушийн газар орж суухаар болов. П Эхлээд ойр зуурын юм ярьж мэнд мэдэлцэх зуур утас нь хэд хэд дуугарч завгүй ярих ажээ.
Тэр том ярьсан нэгэн болж бас ч гэж асуудал шийдэх төрх суужээ. Тэр ч тендерийг зохицуулж, энэ ч хүнийг ажилд авна гэж ярьж байна. Удалгуй намайг харсанаа нэгийг санав бололтой, чи дарга болох уу? хэмээн дээд өнгөнөөс асуув.
Эхлээд би гайхах, уурлах зэрэгцсэн боловч найзыгаа олон жил мэдэх хуна дурс гэсэнгуй. Цааш ургэлжлэх ярианд даргын ажилд орвол тэдийг өгнө. Одоо байхгүй бол яваандаа ажилд орж байгаад юм хум зохицуулаад төлж болно гэж зөвлөж байна.
Гайтай галт ус уусан найз минь эрээ цээрээгээ алдаж байна. Сайн ах нь сайд
болсон, үнэтэй байр худалдаж аваад амьдрал сайхан байгаа гэж сайрхав. Найз минь л сайн явж байвал болоо гэж бодох зуур тэгэс гээд өндөрлөх санаагаа хэллээ. Нөгөөх чинь гоморхож байна.
Хүмүүс уулзах гэж дугаарладаг дарга болсон байхад аманд орсон шар тосыг хэлээрэй буу тулх гэж сургаж байна. Миний уур гэнэт дүрс гээд сөрт таалагдаагүй тууний их зан, хурган дарга төрхийг нь пал гэтэл хэлж л орхилоо. Би ч тэнэг л хүндээ. Нөгөөх ч бас учиргүй уурлаж дүрсхийн босч ирлээ.
Азаар СААД ах нь залгаад, Нөгөөх утасныхаа өмнө гөлөг болохыг харлаа. Ашгүй явж би ч салж билээ.
Төрийн мөнгийг тэр хурган дарга нар идэж уугаад одоо бүүр баяжсаан. Энэ жилийн сонгуульд амьсгаа өндөр гүйж байгааг чинь ч би мэдэж байна.
Чи унана. СААДАА унахаар дагаад л унана.

Ковид далимдуулж хэрхэн баяжсаныг чинь шалгах болно. БИ НАЙЗГУЙ БОЛСОН !

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button