“Зайсан тойруугийн хөдөлгөөнийг хуучнаар нь болгосноор гэрлэн дохио хүлээлтийн хугацаа 30 секунд байсан нь 90 секунд болсон”

Зайсан тойруугийн замын хөдөлгөөний энэ сарын 8-наас эхэлж, хуучин зохицуулалтаар нь явуулахаар болсон.

Үүнтэй холбоотой иргэдийн санал гомдол ба үүсэж буй нөхцөл байдлын талаар мэдээллийг өнөөдөр өглөө. 

Хотын дарга Х.Нямбаатар “Миний гар утсанд 51:49 хувьтай мессэж гомдол ирж байгаа. 51 хувь нь Зайсангийн хөдөлгөөнийг нэг чигийнхээр нь байлга гэж байгаа бол 49 хувь нь одоо байгаагаар нь үлдээ гээд байна” гэв.

Мөн холбогдох албаны хүн “Наадамчдын гудамж болон Чингисийн өргөн чөлөө, уулын замд маш их ачаалал үүсэж байна. 11:00 цагаас хойш Яармагийн гүүрэнд тулж байгаа. Гэрлэн дохио хүлээлтийн хугацаа 30 секунд байсан бол 90 секунд болсон. Үүнтэй холбоотой түгжрэлийн урт нэмэгдэж Яармагийн гүүрэнд тулдаг болсон” хэмээлээ.

Уг замын хөдөлгөөний эрчмийг сайжруулахаар албаныхан дахин тооцоо судалгаа хийх юм байна. Гэхдээ одоогоор зорчилт хөдөлгөөнийг дахин өөрчлөх эсэх талаар ямар нэг шийдэл гаргах болоогүйг мэдэгдлээ. 

2 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Эргэлзээ
1 month ago

хуучнаараа явуулсан дээр шүү. Зайсан толгойг тойруулж гороолуулдаг хүний бензинээр тоглодгоо зогсоо//////

Шод
1 month ago

Тэр 1 чигийнх зүгээр байсан юмаа гээд байхад зайсангийн хэдэн оршин суугчид троллдоод баахан санал өгчихсөн юм шүү дээ.

Back to top button