Үерийн үед хоол хүнсний аюулгүй байдлыг сайтар хангаарай

Үерийн үед хоол хүнсний аюулгүй байдлыг сайтар хангахыг НЭМҮТ-өөс зөвлөв. Үүнд:
- Гар болон хоол, хүнс бэлтгэх, хадгалах талбай, багаж хэрэгслийг цэвэр байлгах
- Түүхий хүнс, боловсруулсан хоол, хүнсийг тус тусад нь байлгах, үерийн усаар бохирдсон хоол хүнсийг хаях
- Хоолыг гүйцэд боловсруулах
- Хоол хүнсийг зохих хэмд зөв хадгалах
- Цэвэр, аюулгүй ундны ус болон хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хэрэгтэйг зөвлөлөө.
