АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөр ОУ-д хүлээн зөвшөөрөгдөж, өндөр хөгжилтэй орны 300 оюутан сурч байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатарын санаачлан, удирдан боловсруулсан “Хүний их эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэнд судлаач бэлтгэх хөтөлбөрүүдийг олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлж чадсан юм.
Ингэснээр Монгол Улсад анх удаа дэлхийд өрсөлдөх чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтнийг англи хэл дээр бэлтгэх сургалтыг явуулж, олон улсын эмч нарыг монгол улсдаа сургаж эхэлсэн юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд Япон, Солонгос, Канад гэх мэт өндөр хөгжилтэй дэлхийн 9 орны 300 гаруй оюутан суралцаж байна. Түүнчлэн эдгээр оюутнууд төгсөөд өөрийнхөө эх оронд буюу АНУ, БНСУ, Японд очиж ажиллана. Ингэснээр АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагаас гадна Монгол Улсын боловсролын экспог амжилттай эхлүүлсэн явдал байлаа.

Ёо ёо ёо. Яагаад байнга худал ярина вэ? Хүрэлбаатараа. 3 хөтөлбөр олон улсад тодорхой хугацаатай итгэмжлэгдсээн, бүгд биш!!!!!!. 300 оюутныг хаанаас олох вэ, лаос энэ тэртэй нийлээд 50 ч хүрэхгүй. Тэгээд ч энэ ажлууд өөрөөс чинь өмнө хийгдээд л явж байсан, танд түй ч хамаагүйг бид мэднэ. Одоо больж үз. Шударга л бай л даа.